Facebook Twitter youtube
ТАНАЙД ХОНОЁ (Д.КЁКҮШЮЗАН, Т.БАЯСГАЛАН)
2015-01-17 өдөр 09:27

bayasgalan-batbayar-middleНэг залуу FB-тээ ийн бичжээ.
“Өчигдөр орой унтахынхаа өмнө дөрвөн жилд нэг удаа тохиодог сонгуулийн сурталчилгааны үеэр хошгируулж байсан нөхдүүдийн сайхан амлалттай,худалчуудын бичлэг үзээд… Амьд хошин шог оо нээрээ. Сонгууль дөхөөд ирэхээр фэйсбүүк,Твиттерт аймаар идэвхитэй жиргэцгээгээд эхэлдэг. Нэг л их улс эх орны хөгжил, ард түмний аж амьдрал, боловсрол ярьсан баахан сайхан сэтгэлтэй хүмүүс болчихдог. Хэсэг харж сууснаа залхуу дургүй хүрээд нэтээс гарах гэж байтал санаандгүй нэг бичлэг үзсэн сумоч Батбаярын гэр гарч байна. “Танайд хоноё” нэвтрүүлэг… Ёоо үнэн алиа… Хэрэгт дурлаад жоохон харав. Инээд хүргээд хаячихсан. Батбаяр түмпэн шиг том мөнгөн аягаар цай уугаад л, Баясгалан шанагаар сүү өргөөд л… Ширээн дээрээ бас “Эдийн засгийн хувьсгал” гэдэг ном гаргаад тавьчихжээ. Бодвол би энийг уншиж байгаа шүү гэж харуулж байгаа юм шиг байгаа юм. Энэ номыг уншаад ойлгож байгаа юм болов уу гэж бодсон чинь бүр инээд хүрээд хахаха… Хөөрхий Батбаяр бүүр нэг харах царайны гэнэн царайлчихаад, хүүхэд шиг юмаа. Нээх хөөрхөн хахаха. Илүүдэл жиндээ түүртсэн, толгой муутай муу сурдаг, тэгээд ангийнхаа хүүхдүүдэд гахай гэж шоолуулаад ганцаарддаг, удаан хөдөлгөөнтэй болохоороо ангийнхныгаа гүйцэхгүй юм юмны ард хоцорч байдаг дунд сургуулийн нэг бүдүүн хүүхэд шиг харагдаад болдоггүй. Тэгээд дээр нь манай гурил зуурдаг түмпэн шиг хэмжээтэй мөнгөн аягаар цай уухаар чинь бүүр мангар санагдаад байгаа юм чинь хахаха… Тэр аяганд нь лав нэг халуун савтай цай тэр чигтээ орноо ааяаяаяа. Тэгээд ажилдаа явахад нь эхнэр нь араас нь шанагаар сүү цацах юм. Сүү өргөх биш цацаж байгаа байхгүй юу. Бид нар бол халбагаар л сүү өргөдөг ш дээ. Тэгэхэд баячууд шанагаар сүү цацдаг юм байна. Зүгээр л хөгийн харагдаад байгаа байхгүй юу. Баян байж болно, мөнгөтэй байж болно, түмпэн шиг том мөнгөн аяганууд авах төлбөрийн чадвартай байж болно, шанага шанагаар нь сүү цацах хангалуун амьдралтай байж болно. Ходоодоо хайрламаар юмаа. Тэр оройн хоол бол баярын ширээ засалт юмуу хаашаа юм. Манайх бол жилд ганц удаа шинэ жилээр л тэгж ширээгээ дүүргэдэг. Саяын шинэ жилээр бол бараг ширээ засаачгүй. Аймаар их мах чанаад л, зүсэн зүйлийн салат өрөөд л… Тэгээд том халуун сав дүүрэн сүүтэй цай. Сүүтэй цай уухад л заримдаа бараг цаддаг ш дээ. Эхнэр Баясгалангаа бол хоол хийлгэж сургасан байна лээ. Зөвхөн оройн хоолон дээрээ тэр том ширээг дүүртэл хоол өрчихөж байна лээ. Идэж бардаг л юм байх даа гэж бодохоос өмнөөс нь гэдэс чихэлдээд, түүртээд эхэлсэн ккк…За за гэв гэнэт хаа хамаагүй хүний амьдралд атаархсан юм шиг хов ярьчихлаа. Хааяа гоё хов жив ярих бас эрүүл мэндэд сайн гэсэншд. Стресс тайлагддаг гэсэн хахаха…Албатай юм шиг үүнийг уншчихаад атаархлаа барилаа гээд “новшроод” байваа огтхон ч тийм зүйл байхгүй шүү”   Хайрын ургамал

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ